728 x 90

Ачааны автомашин онхолдож, нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ

Ачааны автомашин онхолдож, нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газарт ачааны автомашин онхолдож, нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ. Энэ тухай дуудлага 12 дугаар сарын 25-ны өдрийн 07:33 цагт ирсэн байна.

 Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд гурван зорчигчтой явж байсан "Granbird" загварын ачааны автомашин онхолдож, 44 настай эрэгтэй нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн 20-39 насны хоёр зорчигчийг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ