Автобусны тендерт шалгарсан БНХАУ-ын "Yutong Bus" компанийн шинэ автобуснууд пүрэв гарагт Улаанбаатарт ирнэ. Эхний ээлжийн автобуснууд урд шөнө Эрээн хот руу хөдөлсөн бөгөөд Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Эхний ээлжийн автобуснууд 12-р сарын 28-ны пүрэв гарагт Улаанбаатар хотод ирнэ" хэмээн мэдэгджээ.
"Yutong Bus" компанийн автобусын үйлдвэрээс гарсан 50 ширхэг тутамд нь мэргэжилтнүүд үзлэг, хяналт хийн хүлээж авах бөгөөд баталгаат хугацаа 24 сар байх юм.
0
сэтгэгдэлтэй