Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ 17:00 цагийн үед гараад сураггүй алга болж, гурав хоногийн дараа Хэрлэн голын орчимд нас барсан байдалтай олдсон. Долоон настай С хүүгийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан тус хэрэг саяхан шүүхээр эцэслэгдэн тогтоогджээ. Энэ хэрэг энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр гарсан билээ.
Тодруулбал Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сураггүй алга болоод байсан 7 настай хүүг зам тээврийн ослын улмаас амь насыг нь хөнөөсөн хэмээн Б гэгчид 7.6 жилийн хорих ял оноож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 6 жил хассан байна.
Хэргийг сануулахад, ээж нь хот руу ажил хөөцөлдөхөөр явах үед хүү хамтран амьдаргчтай нь үлдсэн бөгөөд гэрийнх нь ойролцоо камерт хамтран амьдрагчтай нь явсан бичлэг олдож байсан билээ. Нисдэг тэргээр хүүг хайж байсан юм.
0 сэтгэгдэлтэй