728 x 90

БНСУ-д суралцах эхний ээлжийн 25 сувилагч тодорчээ

БНСУ-д суралцах эхний ээлжийн 25 сувилагч тодорчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын 25 сувилагч, БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуульд суралцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх шалгалтад тэнцсэн байна. Олон улсад эмчилгээ, сувилгааны шинэ технологи нэвтэрч байгаа энэ үед өндөр хөгжилтэй орны сувилагч нартай мөр зэрэгцэн суралцах боломжийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор санаачлан бодит ажил болгосон байна.


Тэрээр Сэлэнгэ аймгийн 300 гаруй сувилагч нарыг БНСУ-д богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулахаар 3 талт гэрээг үзэглэсэн байна. Энэхүү хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, Сэлэнгэ аймгаас эхний ээлжид мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх 25 сувилагч тодорч, тус улсыг зорихоор болжээ. Ингэснээр Сэлэнгэ аймгийн эмнэлгийн ажилтнууд дэлхий нийтээр даган мөрдөж буй нотолгоонд суурилсан сувилахуйн чиг хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц эмнэлгийн үйлчилгээг хүн ардад үзүүлэх боломж нээгдэж байгаа аж.


БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургууль нь 1971 онд байгуулагдсан 50  жилийн түүхтэй сургууль юм. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хүн ардынхаа эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ