728 x 90

А.Бүрэнбаатар тамгаа өгөөгүйгээс МҮОНРТ-ийнхэн цалингаа авч чадахгүй байна

А.Бүрэнбаатар тамгаа өгөөгүйгээс МҮОНРТ-ийнхэн цалингаа авч чадахгүй байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 650 гаруй ажилтан, албан хаагчид цалин урамшууллаа авч чадахгүй байгаа талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ. Тодруулбал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс захирал А.Бүрэнбаатарын ажил үүргийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргаж, оронд нь үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Гомбожавыг томилсон юм. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл ажлаасаа чөлөөлөгдсөн  А.Бүрэнбаатар нь тамга тэмдгээ өгөхгүй, гарын үсгийн эрхээ шилжүүлэхгүй байгаа учраас түр орлон гүйцэтгэгч гарын үсгээ Сангийн Яаманд баталгаажуулж чадахгүй байгаа аж.

Үүний улмаас  болж ажилчдын цалингийн гүйлгээг хийж болохгүй байгаа юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ