Боксын олимп, дэлхийн мөнгөн медальт МУГТ Н.Төгсцогтийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр илрүүлсэн байна.
Түүнийг хар тамхи хэрэглэсэн байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид олсон байна. Тухайн үед Н.Төгсцогт мансуурсан байдалтай байсан бөгөөд биологийн дээж авахад хар тамхи хэрэглэсэн нь илэрсэн аж.
Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Шангрилла"-гаас илрүүлсэн бөгөөд үйлдлийг шалгаж эхэлжээ.
0 сэтгэгдэлтэй