728 x 90

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүл: Миний дүү хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн  гэр бүл: Миний дүү хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Түүний төрсөн ах ярихдаа "Монгол Улсынхаа баялгийг зарж, идээгүй хүн. Найман ишигний хэрэг дээр хууль шүүхийнхэнд буруу өгөхгүй. Манай гэр бүлээс хуулийн хариуцлага хүлээе. Охины минь хоёр хүүхэд хүнд байдалтай байна. Бага хүү нь хоол унд ч идэж уухгүй, сэтгэл зүйн хүнд байдалд байна. Хүүхдийн эрх гэж Монгол Улсад байхгүй болсон байна. Ээж нь байхгүй, аав нь гадаадад эмчилгээ хийлгэхээр яваад өгсөн. Настай аав, ээжийнх нь даралт ихсээд, сэтгэл санааны хүнд байдалд байна.
Сэтгүүлч дүү минь хувийн амьдралаа хойш нь тавьж, ажилдаа чин сэтгэлээсээ хандсан. Дүүг маань цаашдаа хориод байвал яахаа мэдэхгүй байна. Бүр цаашилбал, бид Сүхбаатарын талбайд гарна. Миний дүү хорих ангид хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй. Бие нь тааруу байна. Байнга эм ууж байгаа" гэсэн юм.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ