728 x 90

Сайншанд руу орж ирсэн гурван хуланг ачиж, хотын төвөөс баруун тийш гаргажээ

Сайншанд руу орж ирсэн гурван хуланг ачиж, хотын төвөөс баруун тийш гаргажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дорноговь аймгийн төв Сайншанд хотод өнөөдөр гурван хулан орж иржээ. Энэ талаар тус аймгийн БОАЖГ-аас тодруулахад "Орж ирсэн гурван хуланг хоёр ачааны машин ашиглан аймгийн төвөөс баруун тийш хээр гаргасан" гэв. Дорноговийн ихэнх нутгаар цас орж хүйтэрснээс үүдэж мал болон зэрлэг амьтдын хувьд хүндхэн өвөл болж байна. Бэлчээрийн хомстол, хэт хүйтний уур амьсгалтай холбоотойгоор ихэд ядарч сульдсан байсан аж. Сайншандын зүүн болон урд хэсгээр төмөр замын гарам үргэлжилдэг тул хээрийн зэрлэг амьтныг өөрийн бэлчээрт нь эсэн мэнд гаргах ажлыг мэргэжлийн байгууллагууд нь ийнхүү хийсэн байна. Хулан бол эко системд асар их ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж ярьдаг байна. Хулангийн биеийн урт дунджаар 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл 49 см, жин 200 кг хүрдэг байна. Гэрийн адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай байдаг аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ