728 x 90

Улаанбаатар амьтны хүрээлэн Хүүхдийн парк дотор ажиллаж эхэллээ

Улаанбаатар амьтны хүрээлэн Хүүхдийн парк дотор ажиллаж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Улаанбаатар амьтны хүрээлэн өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тэд бууриа сэлгэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк дотор жилийн дөрвөн улирал ажиллахаар болсон байна.

Өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллах бөгөөд тасалбарын үнийн хувьд 8000 төгрөг байна.

Амьтны хүрээлэнгийн зүгээс  Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсноо дуулгалаа. Өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна. Төв хаалгаар ороод 4 өнгийн бөмбөгөр байшинд байрлаж байгаа аж. Биднийг дэмжиж туслахаар холбогдсон хүмүүст маш их баярлалаа, ямар ч хандив тусламж аваагүй том давааг даваад гарлаа. Биднийг томоос том дэмжисэн паркын хамт олондоо маш их баярлалаа. Хүрэлцэн ирж биднийг дэмжээрэй" хэмээжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ