2024 оны эхний буюу 113 дахь удаагийн барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат сумын заан Д.Цэрэнням түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Баасанжав үзүүрлэв. Д.Цэрэнням зааны хувьд долоо дахь удаагаа түрүү үзүүр булаалдан, хоёр дахь түрүүгээ авсан бол М.Баасанжав заан гурав дахиа тэргүүн байрын төлөө барилдаж анх удаагаа үзүүрлэв.