728 x 90

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй машинуудын хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлана

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй машинуудын хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлах юм.

Түүнчлэн улсын хэмжээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгуулийн хэмжээ 90 гаруй тэрбумд хүрсэн байна. Мөн 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ. 

Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацааг улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилаад буй. Тодруулбал, 

  • 1 болон 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
  • 2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард
  • 4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой аж.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ