2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр өвлөгддөг болно гэсэн мэдээлэл гарсан.
Тэгвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна гэжээ. Хуулийг анхаарж харвал,
9 дүгээр зүйл.Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт
9.1.Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:
9.1.1.Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн;
9.1.2.20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.
9.4.Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна. Нэг үгээр хэлбэл, гэр бүлийн баталгаатай, 20 жил хамт амьдарсан хосын нэг нь өөд болоход нөгөө хүнийх нь тэтгэвэр нь 20 хувиар нэмэгдэнэ гэсэн үг аж.
0 сэтгэгдэлтэй