Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр буюу 2024.01.09 өдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Э.Бат-Үүл даргын үед хохирсон бүх хүмүүсийг энэ сард цуглуулж уулзаад бүгдэд нь нийслэл байр олгохоор шийдсэн. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байгаа айлуудад энэ гурав болон дөрөвдүгээр сард ашиглалтад орох Нийслэлийн орон сууцны корпорацын өмчлөх эрхтэй байруудыг санал болгоно. Энэ хүмүүсийг 10 гаруй жил орох оронгүй, айлаас айл дамжуулсандаа уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулах гэж байгаа” гэсэн юм. Үүний хариуд Хотын дарга асан Э.Бат-Үүл: "2016 онд нийслэлд МАН ялаад, хамгийн эхлээд хийсэн ажил нь Гэр Хорооллын Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зогсоож, гэр хорооллын 1500 орчим айлыг орох оронгүй болгосон! Новширч 8 жил болчхоод, одоо намайг гүтгэж сонгуульд орох гэнэ! Хуцваа, Нямбаатар аа! Би илчилнэ ээ!" гэж цахим хаягаараа мэдэгдсэн юм.
0
сэтгэгдэлтэй