728 x 90

Өмссөн хувцсандаа 22 утас нуусан монгол залууг саатуулав

Өмссөн хувцсандаа 22 утас нуусан монгол залууг саатуулав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хиагт шалган нэвтрүүлэх боомтын байцаагч нар өмссөн хувцсандаа 22 ширхэг гар утас нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан МУ-ын иргэнийг барьжээ

Буриадын гаалийн хэвлэлийн алба “Хиагт шалган нэвтрүүлэх боомтын байцаагч нар сэжиг бүхий хүрэм өмссөн Монгол Улсын иргэнийг анзаарч, шалгасан.

Шалгалтын явцад тус иргэний хувцаснаас Apple, Samsung маркийн 22 ширхэг ухаалаг утас илрүүлсэн. Хилээр олон тооны утас нууцаар давуулахыг завдсан Монгол Улсын иргэн “Улаанбаатараас Эрхүү хот руу аялал жуулчлалын зорилгоор явж байсан байна. Эдгээр утаснуудыг найзууддаа өгөх гэж авч явсан” хэмээн тайлбарласан.

Тус баримтыг үндэслэн шалгаж үзээд Буриадын гаалийн байгууллага уг үйлдлийг хууль бус хэмээн үзэж, захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд хил гаргахыг завдсан барааг хурааж, холбооны өмч болгох хэлбэрээр шийтгэх шийдвэр гаргасан” гэж мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ