728 x 90

МУГТ Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ

МУГТ Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 "Zagreb Open 2024" тэмцээний 2 дахь өдрийн финалын барилдаанууд манай цагаар өнгөрсөн шөнө боллоо.

Эмэгтэйчүүдийн 50кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальт МУГТ Долгоржавын Отгонжаргал Польш улсын тамирчин Агата Марта Валерзакийг оноогоор цэвэр ялж шагналын тавцанд зогсжээ. Ингэснээр манай тамирчин "Zagreb Open" тэмцээнд 2 дахь удаагаа оролцож анх удаагаа медаль хүртэж байгаа юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68кг-ын жинд манайхаас барилдах сүүлийн тамирчин буюу ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Дэлгэрмаа зодоглоно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ