728 x 90

Гиннест номд оруулах "Мазаалай" мөсөн хотхоныг ням гарагт нээнэ

Гиннест номд оруулах "Мазаалай" мөсөн хотхоныг ням гарагт нээнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас Гиннесийн номд оруулах "Мазаалай" мөсөн хотхоны нээлтийг нэгдүгээр сарын 14-нд хийнэ. Үндэсний бахархалт амьтан мазаалайг олон улсад сурталчлан түгээх зорилготойгоор энэхүү мөсөн хотхоныг Улаанбаатар хотноо Скай резорт цогцолборт хийж, нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж байгаа. 

Гиннесийн амжилт тогтоосноор, олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж Монголд ирж үзэх боломжийг бий болгох, олон улсад сурталчлан түгээх боломжтой. "Мазаалай" мөсөн хотхонд мазаалайн дүрс бүхий мөсөн урлалуудыг хийж байгаа. Мөн энэ үеэр 12 орны 40 гаруй тамирчин оролцох, мөсөн урлалын тэмцээнд болох юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ