728 x 90

Голын мөс цөмөрч, гурван зорчигчтой автомашин суужээ

Голын мөс цөмөрч, гурван зорчигчтой автомашин суужээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдрийн  21:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны "Портер" загварын ачааны автомашин усанд суусан байжээ. Улмаар автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд хүргэсэн байна

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Иргэн 66.181.176.211
    10 сарын өмнө

    Сүүлийн үед энэ хүмүүс улам тэнэг болоод бгаа юм биш үү?ФС ээр өчнөөн мэдээлэл яваад бна хүүхдүүдээ суулгачихсан ёстой арай л дэндүү тэнэг

Шинэ мэдээ