728 x 90

С.Наранцогт: 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарвал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна

С.Наранцогт: 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарвал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өргөн барьсан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилахтай холбоотой мэдээллийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өглөө. Тэрбээр "Компанийн тухай хуульд гурван заалтаар ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулж өгсөн. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргана. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуулийн хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ. Тус компани 2023 онд ашигтай ажилласан. Гэвч нөгөө талдаа хуримтлагдсан өр төлбөр өндөр. Хувьцаагүй хүмүүст хувьцаа өгөх асуудлаар жагсаал цуглаан компани дээр болж байгаа.  Давуу эрхийн хувьцааг нөхөж олгодог. Тэгэхээр 2010 оны тогтоолд хувьцааг эзэмшүүлнэ гэсэн боловч компанийн баланс дээр ямар хувьцаа талаар албажуулсан зүйл байхгүй. 1,072 нь компанийн баланс дээр энгийн хувьцаа гэж байдаг. 1,072 нь давуу эрхийн хувьцаа биш учраас ногдол ашгийг нөхөж олгох нь хүндрэлтэй"гэв. 

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Ард түмэн 202.126.89.138
    10 сарын өмнө

    Олон шалтаг тоочилгүй ард түмэнд өг...хулгайчид идэх болохоор..олдоод байдаг...

Шинэ мэдээ