Улсын заан Б.Серик өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд болсон "Ургацын баяр-2023" улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны хоёрын даваанд сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний шанаан дээр дарж боссон нь олны шүүмжлэлд өртсөн.
Ингээд Монголын Үндэсний бөхийн холбооноос түүний барилдах эрхийг нэг жилээр хасаад байсан юм.
Тэгвэл Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ. Учир нь тэрбээр зургаа дахь удаагаа хөлийн цэцээр ажилласан тул хуулийн дагуу ийнхүү шийтгэл нь дууссан аж. Улсын заан Б.Серик өөрийн цахим хуудастаа "Алдар хүндийг 20 жил хичээж босгодог. Харин унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдааны турш хөлийн цэц хийж үзлээ. Бас л чанга ажил байна" гэж сэтгэгдлээ бичсэн байна.