Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 600 автобус авч ирэхээр төлөвлөсөн ба одоогоор 135 автобусыг нийслэл хотод авч ирсэн байна. Түүнээс гадна энэ бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн чиглэл, маршрутад өөрчлөлт орж буй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгсөн байна. Тэрбээр, “Автобусны жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр цалин дээр тохиролцсон байсан ба автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна. Мөн жолооч нарыг соёлтой харилцаанд сургах ажил хийгдэж байгаагаас гадна жигд хувцаслахаар төлөвлөж байна" гэжээ.
0 сэтгэгдэлтэй