728 x 90

Арнольд Шварценеггерийг саатуулжээ

Арнольд Шварценеггерийг саатуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Жүжигчин Арнольд Шварценеггерийг үнэтэй цагаа гаальд мэдүүлээгүй гэсэн шалтгаанаар Мюнхений онгоцны буудал дээр гурван цагийн турш саатуулжээ. Тэрбээр Европын Холбооны дүрмийн дагуу 10 мянган еврогоос дээш үнэ бүхий бэлэн мөнгө эсвэл эд хэрэглэл биедээ авч яваа бол заавал гаальд мэдүүлэх ёстой. Жүжигчин тус цагаа буяны байгууллагад өгөхөөр дуудлагаар худалдаалах гэж байсан байна. Үүнийгээ  гаальд мэдүүлээгүй тул татвараас зайлсхийх гэж оролдсон гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ. Шварценеггерийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр түүнд үнэтэй эд зүйлээ мэдүүлэх хуудас өгөөгүй гэв. Гэхдээ эцэст нь жүжигчин татвараа төлөхөөр болсон ч олон асуудалтай тулгарсан байна. Тухайлбал картаараа төлбөр төлөх гэсэн боловч картын машин нь ажиллаагүй, хамгийн ойролцоох банк хаалттай, ATM-ээс авах боломжтой бэлэн мөнгөний дээд хэмжээ бага байсан гэх мэт асуудал үүсжээ.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ