728 x 90

Бусдын гар утас, гадуур хувцсыг дээрэмдсэн 17 настай эрэгтэйг шалгаж эхэллээ

Бусдын гар утас, гадуур хувцсыг дээрэмдсэн 17 настай эрэгтэйг шалгаж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 23 цагийн үед “Гурван залуу намайг зодоод гар утас, гадуур хувцсыг минь аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүргэгджээ.

Дуудлага, мэдээллийг шалгахад 20 настай эрэгтэй М-н “I Phone 15 pro” загварын гар утас, гадуур хувцсыг 17 настай, эрэгтэй Т нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял шийтгэл авахыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ