728 x 90

Ойрын 2 хоногтоо хүйтний эрч хадгалагдана

Ойрын 2 хоногтоо хүйтний эрч хадгалагдана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо хүйтний эрч хадгалагдана.


2024 оны 01-р сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Салхи хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.


2024 оны нэгдүгээр сарын 23-наас 2024 оны 01 дүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 хэм, өдөртөө -23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 хэм, өдөртөө -17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 хэм, өдөртөө -5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө -17-22 хэм, өдөртөө -11-16 хэм хүйтэн байна

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ