Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 45 дуудлагаар алба хаагчид 12 том хүн, 2 хүүхдийн эрүүл мэнд, амь нас, 1 тэрбум 689 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. Гал түймэрт өртөж хоёр иргэн нас барж, 1 иргэн угаартан, нэг иргэн түлэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.