728 x 90

"The Huns Esports" Чендугийн их дуулгын урьдчилсан шатанд тоглохоор болов

"The Huns Esports" Чендугийн их дуулгын урьдчилсан шатанд тоглохоор болов
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ESL-ээс зохиодог CS2-ын "Intel Extreme Masters" цувралын ээлжит тэмцээн "IEM Chengdu 2024" дөрөвдүгээр сарын 8-14-ий хооронд болно.

Тус тэмцээнд Ази тивээс ганц баг оролцох бөгөөд ганц багийг тодруулах урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 26-27-д онлайнаар болно.

Урьдчилсан шатанд Монголын "The MongolZ", Хятадын "TYLOO" багууд шууд уригдсан бол дахин хоёр багийг нээлттэй сонгон шалгаруулалтаас тодруулж байна. Нээлттэй сонгон шалгаруулалтын эхний өдөр Монголын "The Huns Esports" баг эрхээ авлаа.

Тэд гранд финалд Хятадын "Steel Helmet" багийг 2-0 (Nuke 13-3, Mirage 22-20) харьцаагаар хожиж эрхээ авсан юм. Хэдхэн өдрийн өмнө дэлхийн аваргын урьдчилсан шатанд нутаг нэгт "ATOX Esports"-т хожигдоод байсан "The Huns Esports" хагас шигшээд тэдэнтэй дахин таарч Nuke-д 19-16 харьцаагаар хожин хариугаа авсан.

Мөн шөвгийн наймд Хятадын "Wings Up Gaming", шигшээ 16-д мөн Хятадын "Secret" багуудыг тус тус хожсон юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ