Иргэн “З” хууль бус археологийн хайгуул, малтлагаар олж авсан 84 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг “А” нарын гурван иргэнээс худалдан авсныг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлжээ.Тэдгээр дурсгалт зүйлийг Монгол Улсад байнга оршин суух гадаадын иргэнд худалдсан үйлдлийг мөрдөн шалгаж байна.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын иргэн “А” болон гадаад улсын иргэний эзэмшлийн объектоос металл хайгч болон археологийн олдвор болох 254 ширхэг эд мөрийн баримтыг хураан авчээ.
0 сэтгэгдэлтэй