Газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай шүргэлцэж, хэт халалт үүссэний улмаас "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт томоохон осол гараад буй. Одоогийн байдлаар 62 өрхийн 178 иргэн эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсон гэсэн мэдээлэл байна. 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна.
Мөн ослын улмаас Түлэнхийн төвд нийт 14 хүн хүргэгдэж ирснээс тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Энэ талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулахад "Осолтой холбоотойгоор Түлэнхийн төвд 19-50 гаруй насны 14 хүн хүргэгдэж ирсэн. Дөрвөн иргэний биеийн байдал хэвийн байсан учраас эмнэлэгт заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй байсан. Одоогоор Түлэнхийн төвд нийт арван иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт таван хүн байна. Дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, түлэгдэлтийн зэрэг 3-4 дүгээр түвшинтэй байгаа.
Эдгээр иргэдийн дийлэнх нь 103 түргэн тусламжийн дуудлагаар хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар шаардлагатай мэс засал болон бусад эмчилгээ хийгдэж байна" гэлээ.
0 сэтгэгдэлтэй