728 x 90

Хар азаргыг аман хүзүүнд орсон шийдвэр гаргаж, бай шагналыг олгохыг даалгалаа

Хар азаргыг аман хүзүүнд орсон шийдвэр гаргаж, бай шагналыг олгохыг даалгалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сумын 100 жилийн ойн баяр наадамд иргэн Д-ийн уяж уралдуулсан хар азарга аман хүзүүнд хурдалжээ. Гэтэл сумын хурдан морины комисс хар азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй, 140 см-ээс илүү байсан тул цоллох, бай шагналыг олгох боломжгүй гэж үзсэн байна.

Шүүхээс аймгийн мал эмнэлэг, үржлийн албаны холбогдох мэргэжилтнүүдийг шинжээчээр томилж, хар азарганы сэрвээний өндрийг зориулалтын багаж төхөөрөмжөөр 2 удаа хэмжүүлэхэд хар азарганы сэрвээний өндөр 140 см хүрэхгүй, 138,9-139,6 см байгаа болох нь тогтоогдсон байна.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд Азарга, соёолон насны морины сэрвээний өндөр 140 см байхаар, сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр хэмжих бөгөөд төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байхаар тус тус заасан байна.

Гэтэл сумын хурдан морины комисс уралдах морьдын сэрвээний өндрийг гар палкметрээр хэмжиж, нэхэмжлэгчийн уралдуулсан азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүхээс иргэн Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хар азаргыг аман хүзүүнд орсон шийдвэр гаргаж, бай шагналыг олгохыг сумын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж шийдвэрлэсэн байна.



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ