Дэлбэрэлтийн улмаас түлэгдэж ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлүүлж байсан 5 иргэний нэг болох 19 настай иргэн энэ сарын 26-27 нд шилжих шөнө нас барсныг ГССҮТ-өөс мэдэгдсэн билээ. Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлтэй иргэд хүргэгдсэн юм. Эдгээр иргэдийн хоёрынх нь биеийн байдал нэн хүнд байна.