728 x 90

Х.Нямбаатарын "шорвог янаглал"

Х.Нямбаатарын "шорвог янаглал"
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Манай улс БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдаж авч байгаа. Өнөөдрийн  байдлаар 485 шинэ автобусыг хотод авчирчээ. Өчигдөр  орой 50 автобус нэмж ирсэн . Ирэх сарын 2-нд гэхэд 600 автобус бүгд Улаанбаатарт ирсэн байхаар төлөвлөгдсөн"-ийг Нийтийн Тээврийн Газраас мэдээлсэн. Улаанбаатарт ирсэн 485 автобуснаас 115-ыг нь хувийн гурван компанид долоон жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр өгсөн гэж байгаа. Автобустай л болчихвол болох нь гэж найдаж хүлээсэн улаанбаатарчуудын горьдлого талаар болов.  Автобустай болоод ч менежмент, удирдлагын оновчтой шийдвэр шийдэлгүйгээр Улаанбаатар явахгүй нь. Цаашлаад бардам амтай Хотын дарга Х.Нямбаатарын шорвог шийдвэрүүдийг хүлээх шаардлагагүй гэдэг нь тодорхой болж байна. Уул нь тэр Хотын дарга  болох сургаараа өөрөө "Давс мэт шорвог шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй" гэж хэлсэн. Түүний үгэнд олон нийт итгэж байв. Хэлж байгаа үг шигээ дорвитой зүйл хийх нь гэж горьдож байв. Араас нь МАН-ын  удирдах зөвлөл "Фронт руу шилдгүүдээ явууллаа" гэж хэлсэн "ташуур үг"   мөн ч их түлхээс болсон. Гэтэл өнөөдөр Х.Нямбаатар шорвог шийдвэрүүд юу байв гэсэн асуулт хариулт нэхэж байна.

  1. Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэл хийж бүх чиглэлд өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь  бүтэлгүйтэж 71 чиглэлийг хуучнаар нь явуулж эхлэв.
  2. Сурагчдын  амралт дуусч хичээлдээ явах гэсэн болов ч дүн өвлөөр автобус хүлээсэн нийслэлчүүдийн  хуучин  байдал үргэлжилэв. 
  3. Автобусны чиглэлийн  мэдээллийг буудлуудад бүрэн  байршуулаагүй. Үүнээс болж  хүүхдүүд  сурагчид, хөгшид  төөрч будилж байна.
  4. Богино эргэлттэй болсноор автобус хүлээх хугацаа 3-4 минут болно гэж нийслэлийнхэн  мэдээлсэн.  
  5. Бодит байдал дээр иргэд 30-40 минут, түүнээс ч дээш хугацаагаар хүлээсэн хэвээр...  Х.Нямбаатар энэ бүхнийг нэг мөр болголгүй, засаж сайжруулалгүй чимээгүй болов. Гэтэл  газ тээвэрлэж явсан машинтай  автомашинтай  мөргөлдөж, нийслэлчүүд их хэмжээний хохирол амсаж, эрдэнэт хүний дөрвөн халуун амь үрэгдлээ. Шинэ автобус, чиглэлээ сайжруулж, хотыг цэгцэлж яваа гэж найдсан Х.Нямбаатарын хамар цухуйх нь бүү хэл сураггүй. Олон нийтийн сүлжээнд БНСУ-д явна гэх албан бус мэдээлэл иргэд "Тэнд үлийгээ хийж яваа" гэх мэтээр уурссан сэтгэгдэл. Нэг хоногийн дараа харин тэр, эсвэл магадгүй  түүний хэвлэлийн алба  хэвлэлийнхэнд "Хотын дарга  АНУ-ын Денвер хотод явна" гэсэн чимээ өгөв. "Улаанбаатар, АНУ-ын Денвер хоттой 2001 онд албан ёсоор ах дүүгийн харилцаа тогтоожээ. Үүнээс хойш талууд албан айлчлал, соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтран ажилласаар байна. Энэ дагуу хотын дарга АНУ-ын Денвер хотыг зорьжээ" ийм л мэдээллүүдтэй хоцорсон.  Харин тэр өнөөдөр ажилдаа ирж оролцож буй аж. Х.Нямбаатараас шорвог шийдвэрүүд гарахгүй харин олон нийтийн нүдэнд тэр өөрөө "шорвог" болж эхлэв.  Хийсэн бүхэн нь эмх замбараатай, тайван байдлыг авчирах бус өөрөөс нь харин хурдан салж, холдмоор мэдрэмжийг  тэр иргэдэд  төрүүлээд эхэлжээ. Мэдлэггүй, тооцоололгүй, судалгаагүй хүн олон нийтийг яаж зовоож "янагладаг"-ыг л харлаа. Х.Нямбаатарын нийслэлчүүдийг  "янаглан" хорлож буй энэ үйлдэл хэдий хүртэл үргэлжлэх вэ?
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ