728 x 90

Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав ээжтэй уулзсаны дараах сэтгэгдлээ илэрхийлжээ

Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав ээжтэй уулзсаны дараах сэтгэгдлээ илэрхийлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав ээжтэй уулзсаны дараах сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрбээр, "Өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав ээж дээр очлоо. Намайг нөгөө газар байхад миний араас нилээд дуугарсныг би мэдсэн, сонссон. Сонсоод хүн л юм болсон хойно намайг гэсэн хүн бүрийн төлөө өөрийн эрхгүй баярлаж, нулимс цийлэгнэж огшдог юм билээ... Би нөгөө газар орсондоо, шүүхээр ял авсандаа ерөөсөө санаа зовж, айж шалчигнаагүй ээ. Яагаад гэвэл би өөрөө энэ тэмцэл, үг үйлдлээ сонгосон, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Би угаасаа тэмцэж байна гээд доозоо хэтрүүлсэн, хоолоор бол давс, хужрыг нь хэтрүүлсэн... Тэрэн шиг Өнөрөө маань доозоо арай хэтрүүлчихлээ гэж би бас нөгөө газар байхдаа харж байлаа... Хүн аливаа асуудлыг өөрөө үүрээд туулах замдаа их юм боддог, алдаагаа дэнсэлдэг юм билээ... Надад ямар ар тал, эрх барьж байгаа нам, улс төрд нөлөө бүхий аав, ах байх биш. Борог амьдралд өсч, бор зүрхээрээ зүтгэж, улаан гал руу галзуу юм шиг орсон, ороод пойлдуулсан нь үнэн. Тиймээс өөрөө бүхнийг үүрч, давж туулна гэдгээ мэдэж байсан... Өнөрөө ч адилхан амьдралд төрж өссөнийг аав, ээжтэй нь уулзахдаа харлаа, мэдлээ. Гэхдээ шавилхан биетэй, жирийн ардын охин энэ замыг сонгож туулна гэдэг маш хэцүү. Хэр баргийн аавын хүүгийн ард нь гардаг зам биш эээ! Энэ хэцүү замыг сонгоод, туулж яваа Өнөрцэцэг дүүгээр би бахархаж байна. Ийм эр зориг жирийн ард иргэдийн борог амьдралд өссөн, бор зүрхээрээ яваа хүнээс л гардаг юм. Авилгачдын амьдрал үзээгүй жулдрай пацануудаас гардаггүй юм аа, тэд чаддаггүй юм.  Өчигдөр хөөрхий аав ээжтэй нь өөрийнхөө хэмжээнд, өөрийн бодлоо хуваалцлаа... Охиндоо битгий санаа зов! Та нар эрүүл байж энэ бүгдийг охин чинь давж туулна. Та нар маань хямраад, өвдвөл охин чинь санаа нь зовно, дагаж хямарна... Охин чинь төрийн хамгаалалтанд байгаа. Юмны учир олдоно, ер нь юмыг хөнгөнөөр бодоод хэрэггүй ... Охин чинь эрүүл саруул, ардаа аав ээж үр хүүхэддээ санаа зовохгүй байвал өөрт нь амар. Асуудлаа шийдүүлэхэд бодол санаа нь хүртэл цэгцтэй төвлөрч өгнө гэдгийг хэллээ... Өөрийнхөө хэмжээнд аав ээжид нь нэмэр болох бүхнээ шавхаж хэлсэн, ярилцаж удаан суулаа... Ээж нь Өнөрөөгийн түрээсэлсэн амьдардаг авсаархан хөөрхөн байранд хүүхдүүдтэй нь цуг байгаа юм байна. Аав нь хөдөө хэдэн мал, хот 2-н дунд ирэн очиж байгаа гэнэ. Хөөрхий миний аав ээж шиг хээ шаагүй жирийн л сайхан буурлууд юмаа.  Эгч дүү нар нь өөр өөрсдөө тус тусдаа амьдралтай болохоор аль байгаа боломжоороо ээж аав, эгч, дүүгийнхээ хүүхдүүдэд анхаарал хандуулж, ар талыг нь хариуцаад сэтгэл зүтгэлээрээ нэг сайхан халуун ам бүлээрээ амьдарцгааж байна. Намайг миний нутгийн, нэг төгсөлтийн одоо Зариг.мн сайтад Өнөрөөтэй хамт ажилладаг Нямжавын Сарантуяа Сарантуяа найз маань дагуулж очлоо. Замдаа хэсэг хууч хөөрлөө, танай ажил сайн уу? Зариг.мн сайтын хандалт хэр байна. Аливаа үйл ажиллагаа явуулахад олон хүний цалин хөлс, татвар, даатгал гэх мэт олон асуудал байдаг хэцүү. Танайх овоо өөрийн байртай учраас бас ч гэж арай гайгүй байгаа биз дээ мэтээр би асуулаа. Сараа маань ажил хэвийн, хамт олонтойгоо хичээж л явна. Бидний үйл ажилгаа явуулж байгаа энэ байрыг банкны лизингээр авсаан. Сар бүр төлөлт хийдэг гэж байна лээ. Би ч Өнөрөөг их буруу бодож байжээ, хөөрхий... Гадуур шуугиад байгаа шиг тансаг байранд амьдарч, үнэтэй оффист орлого сайтай ажилладаг энээ тэрээ гэх мэтээр ... За ямар ч байсан үхтэл үр харам гэдэг. Үрийнхээ төлөө санаа нь зовж суугаа 2 хөгшин дээр очиж хэсэг зуур ч гэсэн сэтгэл санаагаа уудалж сайхан ярилцлаа. Амьдрал сайхаан. Сар шинэдээ сайхан шинэчлээрэй, үзэл бодол нэгтэй Монгол ахан дүүсээ" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ