728 x 90

12 настай охины аминд хүрсэн Г.Гантулгын хэргийг шалгаж дуусан, прокурорт шилжүүлэв

12 настай охины аминд хүрсэн Г.Гантулгын хэргийг шалгаж дуусан, прокурорт шилжүүлэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дорноговь аймгийн Сайншанд сумын VI сургуулийн сурагч 12 настай Д охин сураггүй болсон харамсалтай хэрэг гарсан. Түүнийг Г.Гантулга гэгч этгээд хулгайлан, хулгайлсан өдрийнхөө маргааш нь аминд нь хүрсэн байдаг.

Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Тодруулбал, "Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ