Манай улсад АИ-92 автобензин Евро-2 /2390₮/ болон Евро-5 /2940₮/ гэсэн хоёр ангилалтай худалдаалагддаг бөгөөд шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс дээрх хоёр стандартын автобензинийн үнийн зөрүүг багасгаж, иргэдийг чанартай, хямд үнэтэй шатахуунаар хангахыг зорьж ажилласны дүнд Шунхлай компани Евро-5 ангиллын АИ-92 бензиний үнийг 400 төгрөгөөр бууруулж 2540 төгрөгөөр борлуулж эхэллээ. Цаашид бусад ААН-үүдийн борлуулж буй энэ төрлийн шатахууны үнийг бууруулах боломжийн талаар судалж эхлэв. Дизель түлшний тухайд, нөөц, нийлүүлэлт хэвийн, үнэ дэлхийн зах зээл дээрх ханшийн хэлбэлзлийг дагаад буурч байна. Тухайлбал, уул уурхайд өргөн хэрэглэгддэг Евро-5 ангиллын дизель түлш литр тутамдаа 1200 төгрөгөөр буурлаа.
0 сэтгэгдэлтэй