Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас АТГ-т хандлаа. Тус байгууллагаас ЭМЯ-ыг төсвийн 13.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэмээн үзэж байна.Монгол Улсад элэгний В, Д вирустай 450 000 иргэн байдаг. Үүнээс дельта вирус нь идэвхжсэн 150 000 хүн уух эмгүй, тарих тариагүй байна. Эмчилгээ нь зэргэлдээ ОХУ-д байхад иргэдээ эмчлүүлэх, эрүүлжүүлэх талаар ЭМЯ ажилласангүй.
ЭМЯ улсын төсвөөс орж ирсэн 13.5 тэрбум төгрөгийн 4.3 тэрбум төгрөгийг оношлуур, эмч нарын сургалт семинар зэргээр зориулалт бусаар зарцуулсан. Үлдэгдэл 9.7 тэрбум төгрөгт тендер зарлаж, ХӨСҮТ-ийн зөвлөх байсан Дагвадорж гэдэг хүний "Илдэнгүн хошуу" ХХК-ийг шалгаруулсан байна. Тендер нь Д вирусын тариа авахаар зарлагдсан ч Пег-Интерферон буюу “С” вирусийн тариа авахаар болсон байна. Энэ тарианы 80 хувь нь гаж нөлөө үзүүлдэг, харвалт өгдөг, сэтгэцэд нөлөөлдөг. Энэ бол сонгомол хэлбэрийн Д вирусын тариа биш. ОХУ-д сонгомол тариа нь байхад тендерийн хууль зөрчиж, 9.7 тэрбумыг зарлагадсаныг бид эсэргүүцэж байна. ЭМЯ 13.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцууллаа. Нэг ч төгрөг иргэнд ирээгүй. ЭМЯ иргэдийн өвчнөөр мөнгө төсөвлөж аваад, хувааж идэж байна” гэдгийг тэд хэлж байна.
Улсын төсвөөс төсөвлөсөн ч 13.5 тэрбум төгрөгөөр 1328 хүнд тариа хийж, элэгний хатуурлыг зогсоож, хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой аж. Иргэд ЭМЯ-нд тодорхой хугацаатай шаардлага хүргүүлж байгаа бөгөөд шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.
0 сэтгэгдэлтэй