Нийслэлийн СХД-ийн “Тоосго”-ны гудамжинд байшин шатаж, нэг иргэн өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр оройн 17:05 цагт ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-ын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
0 сэтгэгдэлтэй