728 x 90

Ой тогтоолтын Их Мастер Ө.Сэнгэсамдан "Super Brain" шоунд урилгаар оролцоно

Ой тогтоолтын Их Мастер Ө.Сэнгэсамдан "Super Brain" шоунд урилгаар оролцоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ой тогтоолтын олон улсын Их Мастер, 2014 оны ДАШТ III байр, 2015 оны Ази тивийн АВАРГА, ой тогтоолтын шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт уригджээ.

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд дэлхийн шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг бөгөөд тэд Герман, Англи, Америк, Солонгос, Швед зэрэг олон орны шилдгүүдийг ялсан байдаг. Дашрамд дурдахад 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ОУИМ Э.Энхмөнх, 2023 онд Ой тогтоолтын Дэлхийн Аварга, ОУИМ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар оролцон гайхалтай ялалтыг байгуулж байсан билээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байлаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ