728 x 90

18-34 насны гэрлээгүй малчдын 88% нь эрэгтэйчүүд байна

18-34 насны гэрлээгүй малчдын 88% нь эрэгтэйчүүд байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.


Хуралдаанаар боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 39 хувь нь эрэгтэйчүүд, 18-34 насны гэрлээгүй малчдын 88% эрэгтэйчүүд эзэлж байгаа талаар хэлэлцсэн байна. Хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл Мэндийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамдын гишүүдэд тухайлан үүрэг болгожээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ