Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 12.56 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлт Завхан аймгийн Асгат сумын төвөөс зүүн зүгт 30 км, мөн аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 52 км, Баянтэс сумын төвөөс зүүн урд зүгт 52 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг. Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөх гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид тектоникийн хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.