728 x 90

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар цаг агаарын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонсож зарим асуудлаар шийдвэр гаргахаар төлөвлөжээ.

Улсын онцгой комисс өчигдөр хуралдсан юм. Хурлын дараа тус комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Малчдад туслах үндэсний аяныг улсын хэмжээнд зохион байгуулна. Хүнд цаг үеийг хамтдаа туулна. Өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлэхээр боллоо. Зудад нэрвэгдсэн малчдын ар гэрт тусална. Ядуурлаас урьдчилан сэргийлнэ. Бог малын мялцан өвчин гарах магадлалтай учраас хаврын отроос өмнө урьдчилан сэргийлнэ.

Малчдад эмнэлгийн тусламж, эрт илрүүлгийг давхар зохион байгуулахын тулд Засгийн газраас сумдын эрүүл мэндийн төвүүдийн машиныг шинэчлэхэд есөн тэрбумыг зарцуулна.

Хаврын нөхцөл байдал амаргүй байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн, 17 аймгийн 89 суманд цагаан зудын байдалтай, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ