Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос зохион байгуулдаг 2025 оны Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатанд Монголын эрэгтэй шигшээ баг өрсөлдөнө. Шигшээ баг энэ сарын 22-нд БНХАУ-ын багтай талбайд нь тоглох бол 25-нд Гуамын багийг гэртээ хүлээн авахаар товлогдсон. Энэ сарын 25-ны 15:00 цагаас UG Arena спорт ордонд тоглоно.Тус тоглолтын тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан борлуулсан бөгөөд суудлаасаа хамаарч 59,000 - 400,000 мянган төгрөгийн үнэтэй байв. Нийт 3,200 үзэгч хүлээн авах боломжтой тус тоглолтын тасалбар борлуулалтад гарснаасаа хойш гурван цагийн дотор дуусаж Монголын спортын түүхэнд урьд үзэгдээгүй рекорд тогтоолоо.
1 сэтгэгдэлтэй
jamsran 66.181.186.35
9 сарын өмнөhudalaa shuu shagchid bugdiin awsan baih nowshnuud