Монгол Улсаас анх удаа Биологийн багш, сурагчдын бүтээл Кэмбриджийн шинжлэх ухааны судалгааны тэмцээнд тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Байгалийн шинжлэх ухааны судалгааны хичээлийн уралдаан (The Cambridge Upper Secondary Science Competition) Кэмбриджийн хөтөлбөртэй сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг. Энэхүү тэмцээнд 2023 онд орон орны 270 баг оролцсоноос “Шинэ үе” сургуулийн С.Тамир, Д.Чинзориг багштай 9 дүгээр ангийн сурагчдын “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” (Biological Assessment of Water Quality of the Selbe River in Ulaanbaatar, Mongolia) сэдэвт судалгааны бүтээл Монгол Улсаас анх удаа тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр Зүүн Азийн Шилдэг (The Best in East Asia November 2023 award) шагналын эзэд болсон төдийгүй Дэлхийн шилдгээр (The Best in World November 2023 award) шалгарсан байна.
0 сэтгэгдэлтэй