728 x 90

"Луу жилийн анхны зодоон"-ы хэргийг шүүхэд шилжүүллээ

"Луу жилийн анхны зодоон"-ы хэргийг шүүхэд шилжүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цахим орчинд Сар шинийн баяраар "Луу жилийн анхны зодоон" гэх утга бүхий бичлэг цацагдсан. Тухайн хэргийг тодруулбал,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгааны улмаас маргалджээ.

Улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтайгаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ