728 x 90

Багш эмэгтэйн биеийн байдал хүнд, ухаан ороогүй байна

Багш эмэгтэйн биеийн байдал хүнд, ухаан ороогүй байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Багш мэргэжилтэй эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, аминд нь санаатай халдах гэсэн  ноцтой хэрэг гарсан. Уг явдал  энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд  болжээ. Тус суманд  амьдрах 49 настай эмэгтэй Н-ыг  Д.М гэгч нь нуруу, гар, хүзүү зэрэг амин бус газарт нь олон удаа хутгалж, аминд нь хүрэхийг завдсан тухай бид мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу нэгэн эх сурвалжтай  холбогдож  дараах мэдээллийг авлаа.

-Юуны учир манай сайтад хандаж байгаагаа тайлбарлахгүй юу?

-Би хохирогчийн хамаарал бүхий хүн байгаа юм. Хэвлэлүүдээр сэжигтэнг хохирогчийн хамаарал бүхий хүн байсан гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн агуулгаас болоод хүмүүс хамтран амьдрагчдаа хутгалуулсан гэх яриа газар аваад байна.Түүнээс сэжигтэнтэй хохирогч ямар ч холбоо, хамааралгүй.

-Хохирогчийг сэжигтэн  таньдаг байгаагүй юм уу. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? 

-Сэжигтэн Дарханаас Сүхбаатар чиглэлд  таксинд зөвшөөрөлгүй  явдаг жолооч байсан. Хохирогч  Дарханд 8-9 сард эмчилгээнд  явж байхдаа хэд хэдэн удаа энэ таксигаар үйлчлүүлж байсан юм билээ. Түүнээс өөр холбоо  байхгүй.

-Юунаас болоод ийм хэрэг гарчихав?

-Хохирогчийг судлаад утсыг нь олж аван болзох санал тавьсан юм билээ. Хохирогч татгалзсан.  Гэтэл гэрийнх нь гадаа хүлээж байгаад боож байсан.

-Энэ явдал болохоос өмнө үү?

-Тийм,11 сард мөн орцны гадна нь боож байсан.

-Тухайн үед цагдаад мэдээлж байсан уу?

-Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Харамсалтай нь хохирогчийн биед ноцтой хохирол гэмтэл  гаргаагүй учраас энэ явдал тэгсхийгээд өнгөрсөн.

-Хэрэг болдог өдөр юу болсон юм бол?

-Хэрэг гардаг өдөр хохирогчийг гэртээ амарч байх үед ажлын газрын хүн нь  утсаар ярьж дуудаж гаргаж ирсэн. Хохирогчийг гарах үед  сэжигтэн  орцонд гэрийнх нь хаалганы ард зогсож байгаад халдсан байдаг.

-Хэргийн талаар дэлгэрэнгүй ярьвал  мөрдөн байцаалтын нууц гэдэг болсон. Ингэсгээд  хэргийн тухай ярихаа зогсоое. Хохирогчийн биеийд байдал ямар байна?

 -Биеийн байдал хүнд, хагалгаанд орсон.  Ухаан ороогүй байна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Таны нэр * 66.181.161.204
    9 сарын өмнө

    Zolbin taksichidiig burtgeljuul zugeer l amidaraliin toloo zutgehees iluuteigeer gemt heregtenguud ih yavdag er ni naidvargui humuus l taksind ih yavdag blson shuu

Шинэ мэдээ