728 x 90

Б.Доржнамжим "World Music Heritage" олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ

Б.Доржнамжим "World Music Heritage" олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ОХУ-ын Хөгжмийн академийн магистрын ангийн оюутан Б.Доржнамжин "World Music Heritage" олон улсын дуурийн гоцлол дуулаачдын зургаа дахь удаагийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ.

2024 онд "Дэлхийн хөгжмийн өв сан" (World Music Heritage) олон улсын нэр хүндтэй энэхүү уралдааныг Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын мэндэлсний 180 жилийн ойд зориулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 15-18-ны өдрүүдэд Москва хотноо зохион байгуулсан.

Энэ удаагийн уралдаанд ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, Армени, Гүрж, Азербайджан, Узбекистан, Израил, Грек, Польш зэрэг орны 180 дуулаач оролцжээ.

Б.Доржнамжим нь СУИС-ийг хүндэт профессор В.Бүрэнжаргалын шавь юм.

Тэрээр 2023 оны тавдугаар сард Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 17 дахь удаагийн уралдааны хоёр төрөлд тэргүүн болон дэд байр эзэлж байжээ. Мөн 2023 оны арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Чечень Улсын филармонид болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей-2023" зургаа дахь олон улсын уралдааны дипломант болж байв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ