728 x 90

Хятадын Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа дээд түвшинг эвдэж, цельсийн -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа дээд түвшинг эвдэж, цельсийн -52.3 хэмд хүрч хүйтэрчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан аж. 64 жилийн дараа агаарын хэм дээд түвшинг эвдэж, цельсийн -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Хамгийн том баяр болох  хаврын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад Хятад улсын баруун хязгаарт орших  хэд хэдэн хотод  хөлдөлт нүүрлэсэн байна. Цасан шуурга шуурч, цас бороо холилдож орсны улмаас зорчигчид төмөр зам болон авто зам гацжээ. Фүюн хошууны Түерхон тосгонд хэд хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтний улмаас Алтайн бүс нутагт 853 км зам эвдэрч, 47 нэгж техник машин, 86 аврагч нэг шөнийн дотор ажиллуулахад хүрсэн гэж CCTV телевиз мэдээлэв. Өвөр Монгол, Шинжаан зэрэг бүс нутаг, Ляонин, Жилин, Хэйлунжян зэрэг муж авто замын 43 хэсэг, 623 төлбөр хураамжийн станцыг хаасан тухай мэдээлж байна.

Үндэсний цаг уурын байгууллагаас нь  цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндэрч  ирэх пүрэв гараг хүртэл хүйтрэхийг сэрэмжлүүлэв. Өвөрмонголын зарим хэсэг, Хятадын зүүн хойд хэсэг, төвийн Хубэй муж, өмнөд хэсгийн Хунань зэрэг бүс нутагт хүйтний улам эрч чангарч, нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа гэнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ