728 x 90

Billboard жагсаалтыг Бейонсе тэргүүлж, анхны хар арьст эмэгтэй боллоо

Billboard жагсаалтыг Бейонсе тэргүүлж, анхны хар арьст эмэгтэй боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дуучин Бейонсе шинэ цомогтоо багтсан "Texas Hold 'Em" дуугаар Billboard жагсаалтын Hot Country Songs төрөлд тэргүүлсэн анхны хар арьст эмэгтэй боллоо . Америк хөлбөмбөгийн "Super Bowl" тоглолттой зэрэгцэн гэнэт зарласан "16 Carriages" нэртэй шинэ цомгийн эхний дуу болох "Texas Hold 'Em" дуу нь бусад улс орнуудын чартыг ч тэргүүлж эхэлжээ. Дуучны шинэ цомог бүхэлдээ кантри хэв маягтай байх болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь "Super Bowl" тоглолтын үеэр Бейонсе түүний нөхөр Жей Зи нар ковбой хэв маягийн хувцсаар ижилсэж шүтэн бишрэгчдээ багагүй гайхшруулсан юм. Бейонсе өмнө нь Billboard-ийн "Hot R&B/Hip-Hip Songs" чартыг тэргүүлж байсан билээ. "Hot Country Songs" чарт нь Billboard-ын үндсэн чарттай адил АНУ дахь борлуулалт, шууд дамжуулалт, радио нэвтрүүлгийг нэгтгэсэн олон үзүүлэлтийг хамардаг юм.





0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ