УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусан, прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнийг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан буруутган шалгаж буй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү болон найз нөхдийн холбоотой хүмүүстэй бүлэглэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий ААН болон тухайн компанитай нэгдмэл сонирхолтой нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаар дамжуулан Тавантолгой орд газрын уурхайгаас нүүрс олборлох, борлуулах, худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулах эрхийг олгоход нөлөөлж бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм.
0 сэтгэгдэлтэй