728 x 90

Сурагч охин орцныхоо гадаа нохойд хазуулсан харамсалтай хэрэг гарчээ

Сурагч охин орцныхоо гадаа нохойд хазуулсан харамсалтай хэрэг гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Бага насны хүүхдийн хөтөлж явсан нохой бусад руу дайрч,  сурагч охины гарынх нь буглагаас хазаж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ. Бага насны хүүхэд нохойгоо салхилуулж явсан бөгөөд нохойныхоо уяаг дийлэхгүй ийм явдал болжээ. Хохирсон охины аав  "Та нарын эрхлүүлж тэжээдэг эгдүүтэй амьтад чинь та нартаа л эрх эгдүүтэй амьтан болохоос гэрээсээ гараад л бусдын хувьд ямар ч аюул тарьж мэдэх араатан шүү дээ. Хүүхдүүд айна, цочино. Зузаан күртик, цамцтай тулдаа л арай гайгүй өнгөрч. Нимгэн нойтон явсан бол махыг нь тасдах нь байна. Өөрсдөө ч арчлахгүй залхуурч хэвтээд татаж ч дийлэхгүй жоохон хүүхдэд нохойгоо хөтлүүлээд гаргасан байх юм" хэмээн бичжээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин 66.181.160.10
    7 сарын өмнө

    Байранд нохой,муур тэжээхийг хориглох хэрэгтэй ш дээ.Нохой муур амандаа хурц шүдтэй,хөлөндөө хумстай араатан шүү дээ.Гадаа гаргаж салхилуулахдаа хошуувч хамгаалах хэрэгсэл авч явдаггүй юм уу,насанд хүрээгүй хүүхэд нохой хөтөлж яваад хүн хазуулаад байж болхиймуу.Нийтийн эзэмшил,хүүхдийн тоглоомын талбай дээр бааж шээгээд тэрэн дээр нь хүүхдүүдээ салхилуулж тоглуулна ш дээ.Хуцаж улиад хөгшин настайчууд ,нялх хүүхэд,өвчтэй хүмүүст хэцүү байдаг байх даа.

Шинэ мэдээ