68 жилийн тэртээх энэ өдөр Монголын үндэсний олимпын хороо байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпын хорооны бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон түүхтэй.
Улмаар манай улсын баг тамирчид “Иннсбрук-1964” өвлийн XI олимп, “Токио-1964” зуны XVIII олимпын наадамд анх оролцсон нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
Монголын баг тамирчид “Мехико-1968” олимпын медалийн салхийг хагалан 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээс хойш өдгөө манай 29 тамирчин 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медалийг эх орондоо авч иржээ.