728 x 90

Шинжаанд хоёр өдөр дараалж 5 магнитуд давсан хүчтэй газар хөдөлжээ

Шинжаанд хоёр өдөр дараалж 5 магнитуд давсан хүчтэй газар хөдөлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНХАУ-ын Шинжаан мужийн Акчи бүсэд ням гарагт /2024.02.25/ 5.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төв (CENC) мэдээлжээ.“CENC”-ийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар ням гарагийн 12:14 минутад, гадаргаас 11 км-ийн гүнд үүссэн байна. Мөн бямба гарагт /2024.02.24/ Шинжаан мужийн Ахечи бүсэд 5.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Хөдлөлт гадаргаас 10 км-ийн гүнд үүссэн аж.

Акчи бүсэд оршин суудаг нэгэн иргэн “Гэрт байсан тавилгууд анзаарагдахуйц чичирхийлж эхэлсэн. Гадагшаа гарахаар гүйхэд газар чичирхийлж байгааг нь мэдрэгдсэн. Хоёр өдөр дараалж 5 магнитуд давсан хүчтэй газар хөдлөлт болсон нь жоохон аймар байна” хэмээжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ